Tuesday, September 25, 2012

Лекц № 4. MS-Word програмын тухай
Word програмыг хэд хэдэн аргаар ачаалж болно.
Start/ Programs/ MS-Office/ Microsoft Word 2007 сонгох
Start/ Documents/ Word програмаар боловсруулсан файлыг сонгох
Desktop/ Microsoft Office Word 2007 дүрсийг сонгох гэх мэт
Word програмын цонх хэд хэдэн талбарт хуваагддаг. Үүнд
Microsoft Office button- Оффис товч
Quick Access Toolbar- Шоод хандах помандын хэрэглүүрийн мөр
Title bar- Гарчгийн мөр
Document window- Баримтын цонх
Horizontal ruler- Хэвтээ удирдах шугам
Ribbon- Багц командын хэрэглүүрийн мөр
Status bar- Төлөв байдлын мөр
Scroll bar- Гүйлгэх зурвас
MS-Word программд нэг командыг хэд хэдэн аргаар гүйцэтгэх боломжтой. Үүнд: цэсийн команд, командын хэрэглүүр, хураангуй цэс, товчны хослол зэргийг ашиглаж болно. Багц командын хэрэглүүрийн мөрөнд командуудыг үүрэг, зориултаар нь бүлэглэн нэр өгсөн командын хэрэглүүрүүд, лавлах мэдээлэл авах товч байрладаг.
MS-Word 2007 программ нь хэрэглэгч ашиглахад илүү хялбар болгох үүднээс цэсний командуудыг дүрс бүхий командын хэрэглүүр болгосон. Home, Insert, Page Layout, References, Mailings, Review, View гэсэн 7 бүлэг хэрэглүүртэй болгож хооронд нь төрөлжүүлэн байрлуулсан. Бүлэг дотроо хийх үйлдэл, шинж чанараар нь хэсэг болгож ангилсан байдаг.
Home бүлэг хэрэглүүр нь тус программын хамгийн гол хэрэглүүрүүд бөгөөд энэ бүлгийг хэрэглэснээр үсгийн фонт, хэлбэр хэмжээ, мөр хоорондын зай, текст дугаарлах, үг хайх, засварлах гээд үндсэн бүх үйлдлийг бараг хийнэ.
Insert бүлэг хэрэглүүр нь тус программ дээр гаднаас зураг текст оруулах, тусгай тэмдэгт, математикийн томъёо бичих, график байгуулах, хүснэгт байгуулах, хуудас дугаарлах, хөл толгойн мэдээлэл оруулах зэрэгт хэрэглэгдэнэ.
Page Layout бүлэг хэрэглүүр нь хуудасны хэлбэр хэмжээ, байрлал, цаасны талуудаас авах зай зэрэг тохиргоо, мөн текстийн мөр хоорондын зай зэргийг тохируулахад хэрэглэнэ.
References бүлэг хэрэглүүр нь тус программын нэмэлт боломжуудын талаарх командуудыг агуулсан ба одоогоор тийм ч өргөн хэрэглэгддэггүй.
Mailings бүлэг хэрэглүүр нь тус программын нэмэлт боломж болох э-майл ашиглах талаарх командуудыг агуулсан ба одоогоор тийм өргөн хэрэглэгддэггүй.
Review энэ бүлэг дүрсэн командууд нь англи үгийн алдааг хайх, засварлах, мөн баримтанд хамгаалалт тавих, холбоос хийх зэрэг командуудыг агуулсан байдаг ба тийм ч өргөн хэрэглэгдэхгүй.
View бүлэг командын хэрэглүүр нь хуудасны харагдах хэлбэр, хуваарийн шугам, хуудас харах, баримтыг том жижиг хэлбэрээр харах, мөн цонхны бүтцийг өөрчлөх зэргийг агуулсан командууд байна.
Зарим төрөлжүүлэн байрлуулсан хэсэг хэрэглүүрийн баруун доод буланд цааш задрах дүрс байдаг бөгөөд тэр дүрс дээр дарснаар тухайн командын харилцах цонх нээгдэнэ. Улмаар өөрийн хийх үйлдлийг гүйцэтгэж, илүү өргөн тохиргоог хийх боломжтой.

 Office Button-ы командуудыг хэрэглэх

Командын нэр, товчны хослол
Командын үүрэг
New          Ctrl+N
Шинээр баримт нээх
Open        Ctrl+O
Хадгалсан баримт нээх
Save            Ctrl+S
Баримтын өөрчлөлтийг нэмж хадгалах
Save as    F12
Баримтыг шинээр, эсвэл нэр, төрөл, замыг нь өөрчилж хадгалах
Print
     Print    Ctrl+P
     Quick Print
     Print Preview    Ctrl+F2

Баримт хэвлэх /нэмэлт тохиргоотой/
Баримтыг шууд хэвлэх
Баримтыг хэвлэхийн өмнөх байдлаар харах
Prepare
     Properties
     Restrict Permission

Идэвхтэй баримтын дэлгэрэнгүй мэдээлэл харах
Тухайн баримтыг боловсруулагчаас өөр хэрэглэгчийн хандалтад хязгаарлалт хийх
Send
      E-mail
      Create Adobe PDF
      Bluetooth
      Internet fax

E-mail-д баримтын хуулбарыг хавсарган илгээх
PDF файл үүсгэх
Баримтын хуулбарыг Bluetooth төхөөрөмжөөр илгээх
Интернет факс үйлчилгээг ашиглан баримтыг факсдах
Publish
Баримтыг сүлжээнд ашиглах
Close                     Ctrl+W   
Идэвхтэй баримтыг хаах
Word Options
Word програмын нэмэлт тохиргоо хийх
Exit word               Alt+F4
Word програмаас гаргах
 Home багц командын хэрэглүүрүүд

Командын нэр, товчны хослол
Командын үүрэг
CLIPBOARD БҮЛЭГ

Cut     Ctrl+X
Сонгосон мэдээллийг завсрын санах ойд зөөх
Copy   Ctrl+C
Сонгосон мэдээллийг завсрын санах ойд хуулах
Paste  Ctrl+V
Завсрын санах ойд мэдээллийг баримтанд гаргаж тавих
Format Painter  Ctrl+Shift+C
Идэвхтэй текстийн форматыг өөр текст рүү хуулах
Clipboard
Clipboard туслах цонхыг дэлгэцэнд гэргэх
FONT БҮЛЭГ

Font
Текстийн үсгийн шрифт сонгох
Font Size        Ctrl+Shift+P
Текстийн үсгийн хэмжээг сонгох
Grow Font       Ctrl+]
Үсгийн хэмжээг 1pt ихэсгэх
Shrink Font      Ctrl+[
Үсгийн хэмжээг 1pt багасгах
Clear Formatting   Ctrl+Spacebar
Идэвхтэй параграф болон тэмдэгтйн форматыг устгах
Bold                 Ctrl+B
Текстийн үсгийг тодруулах
Italic                 Ctrl+I
Текстийн үсгийг налуулах
Underline         Ctrl+U
Текстийн доогуур зураас татах
Striketrough
Текстийн үсгийн дундуур зураас татах эффект
Subscript         Ctrl+=
Доод индекс үүсгэх
Superscript      Ctrl++
Дээд индекс үүсгэх
Change Case   Shift+F3
Том, жижиг үсгийн шрифтийг солих
Text Highlight Color
Текстэнд тодруулагч ашиглах
Font color
Текстийн өнгө өөрчлөх
PARAGRAPH БҮЛЭГ

Align Left      Ctrl+L
Идэвхтэй параграфыг хуудасны зүүн талд зэрэгцүүлэх
Center            Ctrl+E
Идэвхтэй параграфыг хуудасны төвд байрлуулах
Align Right    Ctrl+R
Идэвхтэй параграфыг хуудасны баруун талд зэрэгцүүлэх
Justify             Ctrl+J
Идэвхтэй параграфыг хуудасны 2 талаас нь зэрэгцүүлэх
Line Spacing
Мөр хоорондын зайг тохируулах
Numbering
Тоочсон параграфыг тоогоор дугаарлах
Bullets
Тоочсон параграфыг тэмдэгтээр дугаарлах
Multilevel list
Тоочсон параграфт дэд дугаар үүсгэх
Desrease Indent
 Догол мөрийн хэмжээг багасгах
Increase Indent
Догол мөрийн хэмжээг ихэсгэх
Border
Хүрээ шугам үүсгэх
Shading
Идэвхтэй текст, параграфт дэвсгэр фон оруулах
Show/hide    Ctrl+*
Форматын хэвлэгддэггүй тэмдэгтүүдийг дэлгэцэнд харуулах эсэх
Sort
Идэвхжүүлсэн текст, дугаарлагдсан өгөгдлийг эрэмбэлэх
STYLES БҮЛЭГ

Styles
Идэвхтэй текстэнд текстийн хэв маяг оруулах
Change styles
Текстийн хэв маягийг өөрчлөх
EDITING БҮЛЭГ

Find           Ctrl+F
Баримтаас тэмдэгт хайх
Go to         Ctrl+G
Баримтын заасан хэсэгт курсор шилжүүлэх
Replace     Ctrl+H
Хайж олсон текстээ өөр текстээр солих
Select all   Ctrl+A
Баримтыг бүхэлд нь идэвхжүүлэх
Select Objects
Объект идэвхжүүлэх
Select Text with Similar Formatting
Ижил форматтай текстийг идэвхжүүлэх

Гэрийн даалгавар:
1. Бусад багц командын хэрэглүүрүүдийн үүргийг бичиж тэмдэглэнэ үү.