Friday, October 5, 2012

Бие даалтын сүүлийн 7 хоног. Амжилт хүсье!

Monday, October 1, 2012



Лекц №3.  Windows  Explorer програм

Windows Explorer програмд ажиллах
              My Computer болон Windows Explorer програмын тусламжтайгаар файл хавтас үүсгэх, зөөх, хуулах, нэрийг нь солих, устгах, шахах, тодорхой үзүүлэлтээр шүүж харах, хайх зэрэг олон үйлдлүүдийг гүйцэтгэж болно.
Windows Explorer программыг хэд хэдэн аргаар ажиллуулж болно. Үүнд:
1.      Start/ All Programs/ Accessories/ Windows Explorer
2.      Start/ хулганы баруун товч /Explorer
3.      Start button/ E
4.      Start/ Run командыг сонгон нээгдэх цонхонд  Explorer гэж бичнэ.
              Програмын цонх нь ерөнхийдөө баруун зүүн гэсэн 2 хэсгээс тогтох ба зүүн талын хэсэгт диск төхөөрөмж болон хэрэглэгчийн хувий хавтаснууд, баруун талын хэсэгт тухайн диск төхөөрөмж, хэрэглэгчийн хувийн хавтаснууд дотор агуулагдаж байгаа файл, програм, мэдээллүүд байрлана.
Windows Explorer нь дискэн дээр байрлах хавтаснуудыг бүтцийг мод хэлбэртэйгээр харуулдаг. Ингэснээр хэрэглэгч тухайн хавтас дотор хэдэн хавтас ямар нэртэйгээр байрлаж байгааг мэдэхэд хялбар байдаг. Идэвхтэй байгаа хавтасын дискэн дээр байрлах хаяг нь Address bar буюу хаягийн мөрөнд гардаг. Хаягийн мөр нь цонхны дээд хэсэгт оршино.
Сонгосон диск төхөөрөмж, эсвэл хавтас дотор шинээр файл, хавтас үүсгэх тохиолдолд Windows Explorer програмын File / New командаар нээгдэх жагсаалтаас хэрэгцээт сонголтыг хийнэ.

            Шинээр үүсгэсэн файл хавтас нь дэлгэцийн баруун талд “New+тухайн сонголт” нэртэйгээр үүсэх болно. Жишээ нь: New Folder, New Bitmap Image гэх мэт. Энэ нь  дискэн дээр уг нэрээрээ хадгалагдах болно гэсэн үг. Үүсгэсэн файл, хавтасны нэрийг өөрчилж болно. Үүний тулд тухайн файл, хавтасаа сонгоод хулганы баруун товчлуураар нээгдэх цэснээс Rename командыг сонгоно. Нэрээ гараас оруулаад Enter товчийг дарна.
            Өөрийн үүсгэсэн файл болон хавтасыг нэг байрлалаас өөр байрлалд зөөх хамгийн энгийн арга бол тухайн файл болон хавтасаа сонгоод чирэх даралтаар (drag drop) хүссэн байрлалдаа аваачих явдал юм.
            Мөн Cut/ Paste, Copy/ Paste гэсэн хос командуудаар зөөх, хуулах үйлдлүүдийг гүйцэтгэх боломжтой.  Cut/ Paste нь сонгосон файл, хавтасыг эх хувь үлдээлгүйгээр зөөдөг бол Copy/ Paste хос команд нь эх файлыг нь хэвээр үлдээн түүнийг хувилан олшруулах маягаар зөөнө. Дээрх командуудыг файл, хавтасаа сонгон идэвхжүүлээд хулганы баруун товчлуураар нээгдэх цэснээс хийх боломжтой.
            Windows Explorer дээр Tools  цэсийг дарж Folder Options командыг сонгосноор хатуу диск дээрх хавтаснуудаа хэрхэн байлгах, нууцалсан хавтасыг харах буюу нээх эсэх гэх зэрэг тохиргоонуудыг өөрийнхөөрөө тохируулж болно.

 Компьютерийн сүлжээ, Internet
Дотоод сүлжээ
Windows XP үйлдлийн системд сүлжээний тохируулга хийх
&  Компьютерийн сүлжээ
Компьютерийн сүлжээ гэдэг нь хоёр болон түүнээс дээш тооны компьютеруудыг хооронд нь холбох мэдээлэл солилцох боломжтой холболтын систем юм.
Холболтын төрлөөр нь дараах байдлаар ангилна. Үүнд:
1.      Fiber  optic (шилэн кабель)
2.      Ethernet (кабелийн физик холболт)
3.      Wireless (утасгүй)
4.      DSL (телефон утасны шугамаар)
5.      Цахилгааны шугамаар холбох
&  Сүлжээний ангилал
Компьютерийн сүлжээг хамрах хүрээгээр нь дараах байдлаар ангилна. Үүнд:
a.      PAN (Personal Area Network- Хувь хүний сүлжээ)
Хүний эргэн тойронд бага зайд үүсэх сүлжээг хэлнэ. Энэ сүлжээнд компьютерт холбосон утас, принтер, факс болон USB, Bluetooth-ээр холбогддог төхөөрөмжүүд орно.
b.      LAN (Local Area Network - Дотоод сүлжээ)
      Энэ нь гэр, оффис, байшин зэрэг бага орон зайг хамарсан сүлжээ юм.
      Байгууллага дотоод сүлжээг хэрэглэснээр эдийн засгийн маш их
      хэмнэлттэй. Жишээ нь: printer, scanner зэргийг дундаа хэрэглэх, аль нэг
      компьютерт байгаа мэдээллийг маш шуурхай бусад нь хүлээн авч дамжуулдаг.
Дотоод сүлжээ нь утастай болон утасгүй байж болох ба Hub, Switch, Bridge, Router, Wireless Access point зэрэг төхөөрөмжүүдийг ашиглана.
c.       MAN (Metropolitian Area Network - Хотыг хамарсан сүлжээ)
     Нэг хотын дүүрэг хооронд болон хотыг бүхэлд нь хамарсан сүлжээг хэлнэ.
d.      WAN (Wide Area Network - Өргөн бүсийг  хамарсан сүлжээ)
     Энэ нь асар уудам талбарыг хамрах ба дотроо хэдэн зуун мянган PAN, LAN,
     MAN сүлжээнүүдийг багтаадаг.  Хамгийн том жишээ бол Internet юм.  
&  Хэрэглэгчийн дотоод сүлжээ
            Хэрэглэгч дотоод сүлжээгээ зохион байгуулахдаа өөрсдийн хэрэгцээндээ тааруулж сүлжээний сайн чанарын төхөөрөмж сонгох нь сүлжээний найдвартай ажиллагаанд тустай. PC, IP phone, Wireless Access Point зэрэг төхөөрөмжүүдийг Switch-ээр холбон түүнээс цааш нийлүүлэгчийн бусад төхөөрөмжүүдээр дамжуулан гадаад сүлжээ буюу Интернэтэд холбогдоно. Дотоод сүлжээг зохион байгуулахдаа толгой компьютер нь хянадаг байдлаар холболт хийх боломжтой. Толгой компьютер дээр Windows Server 2003, Microsoft ISA server суулгасан байх шаардлагатай. Интернэтийн холболтоос шууд толгой компьютерээ  холбон түүнээс цааш Switch (Hub)-ээс бусад компьютер салаалж холбогдох юм. Эсвэл дотоод сүлжээндээ managed switch тавьж хэрэглэгчийн switch-ын портыг нээж хаадаг байхаар зохион байгуулж болно.
            &  Сүлжээний тохируулга хийх
            Компьютерийн сүлжээ нь онолын хувьд маш өргөн ойлголт юм. Шинээр сүлжээ зохион байгуулах үндсэн хоёр алхам байдаг.
1-р алхам: Hardware тохиргоо
2-р алхам: Software тохиргоо
            1. Hardware тохиргоо
            Дотоод сүлжээ байгуулахын тулд таны компьютерууд бүгд сүлжээний network card-тай байхаас гадна сүлжээ хуваарилагч hub эсвэл switch зэрэг төхөөрөмж заавал байх ёстой. Сүлжээ картнаас hub хуваарилагчтай холбох RJ45 кабель утас бэлтгэнэ. Эдгээр зүйлийг техник талаас нь зөв холбох өгөх хэрэгтэй.
            Кабель утас нь 8 сувагтай (4 тод, 4 холимог өнгөөр хийгдсэн) бөгөөд холбох ажиллагаа нь нарийн тохиргоотой. Сүлжээ карт болон switch нь 8 PIN-тэй бөгөөд 1-8 хүртэл дугаарлагдана. Энэхүү 8 өнгөөр дараалал тогтоож холболт хийх олон янзын хэлбэр байдаг бөгөөд эдгээрээс стандарт холболт хийх дараалал нь дараах хэлбэртэй байна.
1.  PIN1 шар алаг                     5.  PIN5 хөх алаг
2.  PIN2 шар                             6.  PIN6 ногоон
3.  PIN3 ногоон алаг               7.  PIN7 бор
4.  PIN4 хөх                              8.  PIN8 бор алаг
            2. Software тохиргоо
            Техник холболтыг зөв гүйцэтгэсний дараа үйлдлийн систем дээрээ программын тохиргоо хийж өгдөг. Дотоод сүлжээнд холбогдсон компьютер бүр өөрийн гэсэн нэртэй байдаг. Уг нэрийг ашиглан бусад компьютераас түүнд хандаж болдог. Ижил нэртэй хоёр компьютер байж болохгүй. Түүнээс гадна дотоод сүлжээнд Workgroup буюу бүлэг гэсэг ойлголт байдаг. Энэ нь сүлжээнд байгаа компьютеруудыг бүлэглэн харуулж байгаа хэлбэр юм.
            Хэрэв тухайн байгууллага дотроо 2 салбар хэсгээс тогтон үйл ажиллагаа явуулдаг бол дотоод сүлжээндээ 2 домайн байгуулах бөгөөд салбар бүрт байгаа компьютеруудын нэр нь өөрийн домэйн дотроос олдох юм. Тухайн сүлжээнд байгаа компьютерууд нь хоорондоо ойлголцох өөрсдийн функцуудтэй байдаг. Үүнийг сүлжээний протокол гэдэг.
            IPX/SPX compatible protocol, NetBEUI, TCP/IP гэсэн үндсэн 3 протокол нь Microsoft Windows үйлдлийн систем дээр өргөн хэрэглэнэ. Эдгээр нь сүлжээний бүхий л ажиллагааг болон интернэтийг  хуваарилж өгдөг.
            Сүлжээнд компьютерууд өөр өөрийн нэр ашиглан хоорондоо харьцдаг. Компьютерийг нэрнээс гадна Internet Protocol буюу IP хаяг ашиглан илүү боловсронгуй болгодог. TCP/IP протокол дотор IP address тавьж өгдөг бөгөөд энэ хаяг нь  дэлхий нийтийн сүлжээнд тухайн хүний машины хэрэглэх нэр юм. Бусад бүх газраас энэ хаягаар хандаж болно.  IP хаяг нь цэгээр тусгаарлагдсан 256 доторх 4 багц тоо байдаг. Жишээ нь: 128.10.45.10,  192.168.0.1 гэх мэт. IP хаяг нь компьютер болгонд өөр өөр байх ёстой.
Subnet mask: 255.255.255.0 гэсэн стандартыг хэрэглэдэг.
            Сүлжээний программ хангамжийн тохиргоог дараах дарааллаар гүйцэтгэнэ.
1.      Компьютерт нэр өгөх
2.      Workgroup группын нэр өгөх
3.      IP address өгөх
4.      Sharing хийх
5.      Test шалгах
·         Компьютерт нэр өгөхдөө My Computer дээр хулганы заагчийг байрлуулан баруун товчийг дарж Properties командыг сонгон Computer name, Workgroup зэргийг энэ хавтасанд тохируулна.

·         IP хаяг тавьж өгөхдөө Local Area Connection хэрэглүүр дээр хулганы баруун товчийг дарж Properties командыг сонгон нээгдэх цонхноос TCP/IP протоколоо сонгоод мөн Properties командыг өгнө. Улмаар гарч ирэх цонхонд IP хаягаа бичиж өгнө. Мөн интернэтэд холбогдож байгаа компьютерийн хувьд Gateway хаяг гэж байх бөгөөд IP хаягтай төстэй бөгөөд тухайн сүлжээнд холбогдож байгаа бүх компьютерт ижил байна.
&  IP хаяг (Internet Protocol address)
Сүлжээний төхөөрөмжүүд (computer, switch, router, server, printer, fax, IP phone гэх мэт) сүлжээнд нэг нэгийгээ танин хоорондоо мэдээлэл дамжуулах хаяглалтыг IP хаяг гэнэ. Интернэтийн сүлжээнд ашиглагддаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сүлжээний хаягийг Real IP хаяг гэнэ. Хэрэглэгч real IP хаягаа интернэтийн сүлжээнд холбогдох төхөөрөмжийн хаяглалт болгож ашигладаг бөгөөд тухайн real хаяганд харгалзах хурдыг тохируулж өгснөөр хэрэглэгчийн интернэтэд холбогдох хурд тодорхойлогдоно.
Компьютер (сүлжээний төхөөрөмж) дээр real IP тавин интернэтэд холбогдсон тохиолдолд интернэт ашиглан дэлхийн хаанаас ч тэр компьютер руугаа хандаж чадна.
Олон улсын хэмжээнд дараах IP хаягуудыг дотоод сүлжээнд ашиглахаар  тогтсон байдаг.
 Үүнд: 10.0.0.0-оос                10.255.255.255 хүртэл
                        176.16.0.0-оос            172.31.255.255 хүртэл
                        192.168.0.0-оос          192.168.255.255 хүртэл

Интернэт тохиргоо хийх
            Энэ тохиргоог хийхийн тулд Control Panel дотроос Network Connection команд өгөх ба дараах цонх нээгдэнэ.
Create a new connection
Интернэтийн Dial-Up болон ADSL, DSL зэрэг модем ашиглан холбогдох тохиргоо хийхэд хэрэглэнэ. Тус командыг өгч нээгдэх дараах цонхны зааврын дагуу цааш үргэлжлүүлж тохиргоогоо хийж дуусна.
Set up a home or small office network
Дотоод сүлжээний тохиргоо хийх бөгөөд энэ нь дотоод сүлжээ бүхлээрээ интернэтэд холбогдох тохиргоо, принтер, скайнер зэргийг сүлжээнд хуваалцан хэрэглэх тохиргоо хамт хийгдэнэ. Тус командыг зааврын дагуу гүйцэтгэнэ.
Сүлжээнд хуваалцан хэрэглэх
            Дээрх тохиргоог хийсний дараа сүлжээгээр мэдээлэл зөөх, дамжуулах, мөн ямар нэгэн төхөөрөмжийг хуваалцан хэрэглэх шаардлага гарна. Өөрөөр хэлбэл нэг принтерийг сүлжээний компьютерууд хуваалцан хэрэглэх гэх мэт.
           

            Диск болон хавтасыг Sharing хийхдээ тухайн объект дээр хулганы баруун товч дарж  Sharing and Security командыг өгнө.
Принтер sharing хийхдээ принтер холбоотой байгаа компьютер дээрээ принтерээ урьдчилан таниулан ажиллуулах  хэрэгтэй. Дараа нь Start/Settings/Printer команд өгч нээгдэх цонхноос sharing хийнэ.



Сүлжээг шалгах
Дээрх бүх тохиргоо хийгдэж дууссаны дараа сүлжээг найдвартай сайн ажиллаж байгааг шалгах хэрэгтэй.  Taskbar дээр сүлжээний холбогдсон нь харагдах бөгөөд энд хурд нь гарна. Ер манайд одоогоор 100.0Mbps хурдтай сүлжээ төхөөрөмж хэрэглэж байгаа.
IP хаягаар хандаж сүлжээг шалгах Start/Run команд өгч нээгдэх цонхонд cmd гэж бичээд Ок дарна. Энэ нь MS-DOS хандалт хийж байгаа юм. Гарч ирэх цонхонд ping гээд ip хаяг бичээд enter товч дарна.  Жишээ нь: 192.168.100.85. time<1ms байх ёстой. Хэрэв time нь 1 ms-ээс их ба time out гэсэн бичиг гарч байвал сүлжээ алдаатай, холболт муу байна гэсэн үг.  
&  Хурдыг хэмжих нэгж
Интернэтийн хурдыг bit-ээр илэрхийлдэг. 64 kb, 128 kb, 1Mb гэх мэт.   8bit=1byte
1024B=1KB            1024KB=1MB
1024MB=1GB        1024GB=1TB
Internet Explorer-оор ямар нэгэн сайтаас файл татаж авах хурд (Download) нь KB-аар хэмжигддэг. Мэдээлэл татаж авахад Transfer rate гэсэн нэгж гарч ирдэг бөгөөд энэ нь 1 секундэд татаж авч буй өгөгдлийн хэмжээг илэрхийлнэ. Мобикомоос 64Kb хурдаар интернэт авдаг хэрэглэгчийн Download хийх боломжит дээд хурд нь 64Kb:8=8kb,   512Kb хурдаар авдаг бол 512Kb:8=64Kb,  1Mb хурдаар авдаг бол 1024Kb:8=128Kb.

  Интернэтэд холбогдох

Интернэт гэдэг нь дэлхийн ус орнуудын хамтарсан том компьютерийн сүлжээ бөгөөд маш их баялагтай мэдээллийн сан юм. Нөгөө талаас мэдээлэл дамжуулах суваг юм. Интернэтэд та компьютер, гар утас, бусад төхөөрөмж ашиглаж холбогдож болно.
Компьютер ашиглаж интернэтэд холбогдох үндсэн 3 арга байдаг.
1.      Телефон утасны үзүүрийг ашиглаж модемоор дамжуулан компьютерт холбож интернэтийн эрх олгогч байгууллагаар дамжуулан хиймэл дагуултай холбогдох
2.      Компьютерийг сансрын антентай холбох замаар хиймэл дагуултай холбогдох /wireless/
3.      Шилэн кабель ашиглаж интернэтийн эрх олгогч байгууллагаар дамжуулан хиймэл дагуултай холбогдох. Манайд аль алиныг нь хэрэглэж байгаа.
Хувь хүн, албан байгууллага Интернэтэд холбогдохын тулд:
1.      Компьютер /сүлжээ карттай /
2.      Телефон утасны шугам, Wireless антен, Шилэн кабель
3.      Интернэтэд холбогдох эрх байхад хангалттай.
Ямар ISP (internet service provider) компаний ямар төрлийн интернэт холболт хийлгэх гэж байгаагаас хамааран өөр өөр төхөөрөмж ашиглагдана.
Интернэтэд холбогдох эрхийг интернэтэд холбогдох эрх өгдөг байгууллагаас албан ёсоор авдаг. Эрх нь user name (хэрэглэгчийн нэр), password (түлхүүр үг) гэсэн 2 зүйлээс бүтнэ. Эсвэл IP address ашиглан эрх олгож болно. Манайд интернэтэд холбогдох эрхийг өгдөг Magicnet, Micom, Mobinet, Railcom, Citinet гэх мэт олон компаниуд байдаг ба эдгээрийг IPS үйлчилгээ өгдөг компани гэж нэрлэдэг. Эрхийг тодорхой хүрээнд хэрэглэнэ.
Интернэд холбогдсоноор дараах асуудлуудыг богино хугацаанд найдвартай хялбар шийдэх боломжтойгоос гадна сүүлийн үед ажил үйлчилгээ бүгд л интернэтээр хийгдэх болоод байна.
1.      Мэдээлэл авах
2.      E-mail буюу захидлаар харилцах
3.      Fax явуулах хүлээн авах
4.      Chat буюу мессижээр харилцах
5.      Төлбөр тооцоо мөнгө шилжүүлэх, худалдаа хийх
6.      Тоглоом тоглох, дуу сонсох, кино үзэх ...

Website-тай ажиллах
Интернэтэд байрлаж байгаа мэдээлэл нь Website (Вэб хуудас) гэж нэрлэгдэх хуудас дээр байрладаг. Хувь хүн албан байгууллага нь интернэтэд мэдээлэлээ тавих бол Website хийж түүгээрэ дамжуулан дэлхийн улс орон бүрт цацдаг. Wibesite нь өөрийн гэсэн хаягтай байх ба хаяг нь дараах хэлбэртэй бичигдэх ба domain нэр гэж хэлнэ.   
http://www.тухайн website-ийн нэр өргөтгөл
http://www.olloo.mn                     /Монголын мэдээний систем/
http://www.mtv.com                      /mtv хөгжмийн суваг/
http://www.download.com            /мэдээлэл татах хаяг/
http://www.google.mn                   /хайлтын систем/
http – huper text transfer protocol
www- world wide web гэсэн үгнүүдийн товчлол юм.
website-ийн нэр нь тухайн хуудасны ерөнхий агууллага эсвэл
                         компани байгууллагын нэрийг ашигласан байдаг.
Өргөтгөл нь тус website ямар агуулгатай, аль улсынх гэдгийг тодорхойлно.
Gov  Çàñãèéí ãàçðûí áàéãóóëëàãóóä
Mil    Áàòëàí õàìãààëàõ áîëîí öýðãèéí áàéãóóëëàãóóä
Edu  Áîëîâñðîëûí áàéãóóëëàãóóä
Com   Áèçíåñèéí áîëîí õóäàëäààíû áàéãóóëëàãóóä
Ord     ׺뺺ò áàéãóóëëàãóóä
Net      Ñ¿ëæýýíèé áàéãóóëëàãóóä
Мөн ихэнх хаягны өргөтгөлд тухайн улсын нэрний товчилсон хэлбэр орсон байдаг. Тухайлбал: mn, jp, it, ru, нь Mongolia, Japan, Italia, Russian гэсэн нэрнүүдийн товчлол өргөтгөл болж тухайн улсын мэдээллийг (website) агуулна.

Web Browser програмыг ашиглах
Website-ийг үзэхдээ ашигладаг програмыг Web browser гэдэг. Манайд одоогоор Internet Explorer, Mozilla, Firefox, Netscape, зэрэг програмуудыг хэрэглэж байна.
Internet Explorer програм нь Microsoft компаны бүтээгдэхүүн бөгөөд Windows үйлдлийн системийг дагалдан таны компъютерт суурилна.
Start/Programs/Internet Explorer гэж дуудаж ажиллуулна. Улмаар Internet Explorer програмын цонх нээгдэнэ. Тус цонхны address bar мөр дээр website-ийнхаа хаягыг бичээд Enter эсвэл Go товч дарна. Address мөр дотор урьд ашиглагдаж байсан website-ийн хаяг хадгалагдах ба түүнийг сонгож уг website руу орж болно.
Тус програмын цонхны бүтэц нь windows орчины програмуудын цонхтой адилхан ба үндсэн хэрэглүүрүүд ашиглан ажиллах болно.
Back – Өмнөх үзсэн хуудас руу шилжих
Forword – Back хэрэглүүрийн буцаасан хуудаснаас гаргах
Stop – Дуудан уншиж байгаа хуудсыг зогсоох
Refresh – Идэвхтэй байгаа хуудсыг дахин ачааллана
Home – Эхлэх хуудас руу шилжинэ. Эхлэх хуудас гэдэг нь Internet Explorer програмруу ороход хамгийн түрүүнд нээгдэж байхаар тохируулсан хуудас.
Search – Хайлтын системд шилжинэ.
Favorities – Хэрэгтэй хуудсаа хадгалж дараа нь хадгалсан хуудсаа эргүүлэн гаргахад зориулагдсан.
Print – Идэвхтэй байгаа хуудсыг хэвлэж гаргана.
Font – Үсгийн фонтны тохируулга хийж өгнө.
History – Тус программын хийсэн үйлдлийн түүх хадгалагдана.
Mozilla Firefox програм нь Internet Explorer программыг бодоход илүү хурдан вэб хуудас дуудан уншдаг. Тиймээс дэлхийд маш өргөн хэрэглэдэг. Ерөнхийдөө эдгээр программууд нь ажиллах зарчимын хувьд адил төстэй байдаг.  Start/Programs/Mozilla Firefox гэж дуудаж ажиллуулна. Mozilla Firefox программ нь олон вэб зэрэг үзэхэд нэг цонхонд дэд олон цонх хэлбэртэй болсон нь ашиглахад илүү хялбар болсон. Өөр нэг онцлог бол өөрийн download программтай. Тиймээс тус программ нь Internet Explorer программаас илүү боломж ихтэй хэрэглэгч олонтой.
E-mail буюу Электрон шуудан
Интернэтээс мэдээлэл авахаас гадна өргөн хэрэглэгдэж байгаа үйлчилгээ нь E-mail буюу электрон шуудангийн үйлчилгээ юм. Энэ үйлчилгээгээр үйлчлүүлэхийн тулд интернэтэд E-mail  хаягтай болох ёстой. E-mail хаяг нь дараах хэлбэртэй байна.
дурын нэр@website-ийн хаяг
&  E-mail хаяг нээх
Та интернэтэд E-mail хаягийг Yahoo, Hotmail, G-mail, зэрэг төвүүдэд хандаж үнэ төлбөргүй нээлгэж болно. Хэдэн ч хаягтай байж болно. E-mail хаягтай болохын тулд:  
1.      http://www.yahoo.com  web хуудсанд хандах
2.      Yahoo web хуудаснаас Email-г сонгоно.
Ерөнхийдөө шинээр e-mail хаягтай болох, хаягаа хэрэглэх, шинээр захиа бичих, ирсэн захиаг унших, устгах зэрэг нь бүхий л e-mail хаягны үйлчилгээ явуулдаг компаниудын вэб хуудас адил төстэй байдаг. Хэрэв та Yahoo төвд урьд нь бүртгүүлж e-mail хаяг авсан бол дээрх цонхны YahooID: E-mail- ын хаяг, Password: Нууц үгээ бичээд Sign in товч дарж өөрийн E-mail хаягруугаа орно.
Харин хаяггүй шинээр хаяг нээх гэж байгаа бол Sign me up! гэсэн үгийг дарж нээгдэх вэб хуудсанд өөрийн анкетыг зааврын дагуу бөглөнө. Анкетыг бөглөхдөө Password буюу нууц үгийг оновчтой бичих ба мартахааргүй үг эсвэл тоо байвал тохиромжтой. Энэ үг нь таны e-mail хаягруу ороход хэрэглэгдэнэ.
First name:                 Таны нэр
Last name:                  Овог нэр
Gender:                       Хүйс
Birthday:                     Төрсөн сар өдөр он
I live in:                       Тив болон улсын нэр
Postel Code:                Улсын код
Yahoo ID:                   Таны e-mail хаяг болох үг.
Password:                   Нууц үг
Re-type Password:    Нууц үгээ давтан баталгаажуулан бичих
Security Question:      Хэрэв нууц үгээ мартсан тохиолдолд хэрэглэгдэх нууц асуулт
Your Answer:             Дээрх нууц асуултанд хариулагдах хариулт
Type the code shown: Баталгаажуулах дүрсийг бичнэ.
Do you agree:              Гэрээний баталгаа бөгөөд та хүлээн зөвшөөрөх сонголт хийнэ.
Анкетыг бүрэн зөв бөглөөд Greate My Account товч дарсанаар Yahoo төв таны анкетыг бүртгэж авах ба танд нээсэн хаягны талаарх мэдээлэл бүхий хуудас нээгдэнэ. Өөрийн e-mail хаягруу ороход нээгдэх цонхонд өөрийн e-mail хаяганд ирсэн захиаг унших, шинээр захиа бичиж илгээх зэргийг хялбар гүйцэтгэнэ.
Check Mail Захидал ирсэн эсэхийг шалгах, унших
New              Захидал бичих талбар
Inbox               Танд шинээр ирсэн захианы тоо
Draft                Хаяг дотор хадгалсан захидал
Sent                  Илгээсэн захидал
Spam                Илгээсэн уншихгүй устгасан захидал
Trash               Устгасан захиа хадгалах сав
Contacts          Хаягны цуглуулга, хаяг хадгалах
My Folders     Өөрийн хуудас
Options           Тохиргоо хийнэ. Жнь: нууц үгээ солих ...
Sign Out         Хаягаа хаах.
&  E-mail унших
Ирсэн захиаг Inbox  дарж унших бөгөөд ирсэн захианы нэр дээр дарахад доод талын талбарт захиа дэлгэрэнгүй байдлаар харагдана. Захианы нэр, хэнээс ирсэн, хэдэнд ирсэн, хэмжээ нь хэд хавсралт файлтай эсэх гээд бүх мэдээлэл нь байдаг.
Ирсэн захиаг шаардлагагүй бол устгаж болно. Үүний тулд захианы нэрийг сонгоод Delete команд өгнө. Харин хариу бичихээр бол Reply товч дараад хариу бичиж болно. Мөн ирсэн захиаг яг хэвээр нь өөр хүнд илгээхээр бол Forward команд ашиглана. Ирсэн захиаг устгахгүй бол таны e-mail хаяг дотор халгалагдаж байх болно.
Ирсэн захиа нь хавсралттай бол захианы нэрний ард хавчаарны дүрстэй байдаг. Захиаг дэлгэрэнгүй уншихад хавсралт нь файлын нэрийн хамт харагдана. Улмаар тус файлын нэр дээр дарахад хадгалах эсвэл шууд нээж үзэх сонголт бүхий харилцан цонх нээгдэнэ. Хавсралтаар ирсэн файл нь зураг тест юу ч байж болно.
&  E-mail илгээх
Захиа бичих New товч дарахад нээгдэх цонхны цонхны:
To:               Захиа хүлээн авах хүний e-mail хаяг
Subject:      Захианы нэр
Хэрвээ та захиаг 3 хүнд зэрэг илгээх бол Сс  ба Всс хоёрыг ашиглана. Захиаг бичих талбарт захиагаа бичиж дуусгаад Send товч дарах бөгөөд захиа илгээгдсэн эсэхийг мэдээлнэ.  Хэрэв захиа явах боломжгүй гэвэл хаягаа дахин хянаж үзэх хэрэгтэй. Мөн Save Draft  товч дарж захиагаа хадгалж болно. Захиа хүлээн авах хүний e-mail хаягыг зөв бичих ёстой. Хэрэв хаяг буруу бичигдсэн бол захиа явахгүй.
&  E-mail-ээр файл илгээх /зураг, текст.../
Өөрийн e-mail хаягруугаа ороод захиа илгээх New товч дарж захиа болон хаягаа бичээд дараа нь Attach гэсэн үгийг дарна. Улмаар нээгдэх цонхноос явуулах гэж байгаа хавсралт файл байгаа диск төхөөрөмжөөс нь файлыг сонгоно. Автоматаар e-mail  хаягруу илгээгдэнэ. Улмаар энгийн захиа илгээж байгаа мэт захиагаа илгээх бөгөөд зургийн файл хамт илгээгдэж байгаа юм. Зураг явуулахаар бол та скайнер ашиглан зурган файл болгож компъютертаа хадгалах шаардлагатай бөгөөд түүнийгээ  e-mail хаягаар илгээж болно. Нэг удаагийн хавсралтаар 10mb хэмжээтэй файл явуулж болдог. Харин их хэмжээний файлыг өөр аргаар интернэтээр явуулдаг.
&  E-mail хаяг устгах
             Хүмүүс маш олон хаягуудыг нээдэг ба дараа нь түүнийгээ устгаж чадаггүй. Мэйл хаягыг устгах маш олон шалтгаан байдгийн нэг нь Spam mail юм. Та Spam мэйлээр дүүрсэн мэйл хаягаа шууд зөнд нь хаячихаж болно. Гэхдээ цаана нь таны хувийн мэдээлэл хадгалагдаад үлдчихсэн байдаг. Тэгэхээр мэйл хаягаа Yahoo-гийн системээс хасуулсан тохиолдолд л таны хувийн мэдээлэл бүрэн устдаг.
             Мэйл хаягаа устгахын тулд өөрийн устгахыг хүсэж буй мэйл хаяг руугаа орсны дараа гарч ирэх дэлгэцний баруун дээд талд байрлах Help дээр дарна.
             Дараагийн гарч ирэх дэлгэцэнд жагсаалтууд байх ба хамгийн эхэнд байрлах Account and password хэсэг рүү ороход Your Account info хэсэг байх ба түүнээс Нow can I delete my account? асуултан дээр дарсны дараа гарч ирэх дэлгэцний доор байрлах Account deletion гэсэн цэнхэр бичиг бүхий үгэн дээр дарж, If so, please confirm your identity with your password хэсгийн доорх нүдэнд өөрийн хаягныхаа нууц үгийг бичнэ.
              Харин түүний доор байрлах жижиг нүдэнд самбарт үзүүлсэн үгийг дууриан бичих ёстой. Хэрвээ та ингэж бичсэн бол доор байрлах Terminate this account товчин дээр дарна.

Yahoo messenger ашиглах
&  Чатлах
Интернэтээр хоорондоо ярилцах боломжийг чат танд олгодог. Чатыг хэд хэдэн хүн хоорондоо холбогдон ярилцаж чөлөөт цагаа зугаатай өнгөрөөх боломжтой. Чатлах гэдэг нь 2 тал хоорондоо тохиролцож мөн хоёулаа интернэтэд холбогдсон байх шаардлагатай. Хэрвээ би Японд байгаа эгчтэйгээ чатлах тохиолдолд бид 2 чатлахын өмнө он, сар, өдөр, бүс нутгийн цаг, web хуудасны нэр, өөрийн холбогдох нэр зэргийг урьдчилан тохирох хэрэгтэй. Интернэтэд чатын үйлчилгээ явуулдаг төвүүд байдаг бөгөөд бид эдгээр төвүүдийн web  хуудасруу хандаж чатладаг. Жнь:
http://www.yahoo.com
http://www.olloo.mn
http://www.xopom.com
http://www.mongolei.de зэрэг олон web site байдаг.
&  Yahoo messenger ашиглах
Энэ програмыг та компьютерт суулгаж өгөх хэрэгтэй. Мөн yahoo төвд хаягтай байх ёстой. Энэ программын Install-ыг Интернэтээс Yahoo-ын web хуудаснаас үнэгүй татаж аваад өөрийн компъютер дээрээ суулгана. Энэ үйл ажиллагааг нэг их удахгүй маш амархан хийх боломжтой.
Тус програмыг ашиглан текстээр чатлахаас гадна утасаар ярих, web камер ашиглан дүрсээ харан чатлах боломжтой. Програмыг суулгаж дууссаны дараа дараах цонх нээгдэх ба энэ цонхны YahooID: таны e-mail хаяг, Password: нууц үгээ бичээд Sign in  товч дарна.
Өмнө нээсэн e-mail хаяг маань энд ашиглагдана. Мөн л та хэдэн ч хаягтай байж болно. Улмаар Yahoo messenger холболт хийж таны e-mail хаягт хэдэн захиа ирсэн эсэхийг шалгаад хэрвээ шинэ захиа ирсэн бол захиа ирсэн талаар мэдээллэнэ. Улмаар та өөрийн e-mail хаягтаа орох боломжтой. Ер нь сүүлийн үеийн   гол хэрэглээ бол Messenger-ийн үйлчилгээ юм. Текст бичиж харилцахаас гадна, ярих, дүрс дамжуулан бие биенээ харах, файл илгээх гээд бүхий л зүйлийг хийж болно.
Yahoo messenger нь түгээмэл хэрэглээ болоод байгаа бөгөөд өөр төрлийн messenger-ийн үйлчилгээ програмууд хэд хэд байдаг ба ерөнхийдөө төстэй ажилладаг.
Yahoo messenger холбогдоогүй болон нуугдсан хүний ID бүдэг, харин холбогдсон байгаа хүний ID нь тод байдаг бөгөөд та яг одоо шууд харилцаж болно гэсэн үг. Таны харилцах хүний ID нь тод буюу online байгаа бол та тэр хүнийхээ нэр дээр товшилт хийж харилцана. Харин таны харилцах хүний ID  нь бүдэг буюу offline байгаа бол та тэр хүнийхээ нэр дээр товшилт хийж текст үлдээх боломжтой. Үлдээсэн текстийг цаад хүн нь Yahoo messenger орох үед унших болно.
Харилцах хүнийхээ ID хаяг дээр дарахад дараах цонх нээгдэж та ердийн мессеж бичдэгтэй адил харилцаж эхлэнэ. Хоёр талд online буюу шууд харилцана.
a-      Таны текст бичих талбар
b-      Дуудлага хийх ярих
c-      Зураг илгээх
d-       Webcam
e-      Хавсралт файл илгээх зэрэг маш өргөн боломжтой.
Харилцаж байгаа хүмүүсийн ID-ийг групп болгож эмхлэн цэгцтэй байрлуулах хэрэгтэй. Шинээр ID хаяг нэмэхдээ Yahoo messenger-ийн үндсэн цонхны дээд хэсэгт байгаа нэмэх тэмдэг дээр дараад гарч ирэх дараах цонхонд шинэ ID бичээд Next товч дарна.
Ашиглахгүй ID хаягаа устгахын тулд устгах хаягаа сонгоод шууд delete товч дарах ба дараах устгахыг баталгаажуулсан цонх нээгдэнэ. Устгахаар бол Yes товч дарна.
Завгүй байх үед нуугдах шаардлага гардаг. Түр нуугдах эсвэл буцаад online болохын тулд өөрийн ID хаягны баруун сумыг дарж нээгдэх цонхноос сонголт хийнэ.
Available - online нээлттэй
Busy – Нээлттэй гэхдээ завгүй
Invisible to Everyone – нуугдах
Мөн та өөрөө New Status Message команд өгч өөрийн нөхцөл байдлыг илэрхийлсэн текст бичиж болно.
Олон хүнтэй харилцах тохиолдолд тэдгээрийн олон ID хаягыг эмх цэгцтэй болгож зарим нэгийг нь нэр өгч өөрчлөх шаардлага гардаг. Группын нэр дээр хулганы баруун талыг дарж гарч ирэх цэснээс Rename Group (группын нэр солих), Great New Group (шинэ групп үүсгэх) зэрэг үйлдлийг хялбар хийж болно. Та ID хаягаа групп хооронд зөөхдөө шууд дараад чирээд шинэ групп дотор тавина.
Тус Yahoo Messenger программын үндсэн цонхны дээд хэсэгт байрлах Messenger Contact Actions Help  зэрэг цэсний командууд нь тухайн програм дээр хийгдэх бүхий л үйлдлийг агуулсан байдаг.
Yahoo Messenger програмруу орох үедээ дараах тохиргоог хийж болно.
Remember my ID & password - сонголт хийвэл таны ID хаяг болон нууц дугаар тус компьютерт хадгалагдах бөгөөд дараа дахин бичих шаардлагагүй.
Sign in automatically - сонголт хийвэл хаяг хадгалагдах бөгөөд компъютер асах үед автоматаар Yahoo messenger програм таны ID хаягаар орно.
Sign in as invisible to everyone- сонголт хийвэл нуугдсан хэлбэрээр ороход хэрэглэнэ.
Yahoo messenger ашиглаж дуусаад өөрийн ID хаягаа хаах хэрэгтэй. Хаахын тулд Messenger цэсний Sign Out команд өгөх буюу Ctl+D товч дарж болно.

&  Бусад messenger /Skype, MSN,GOGo/
Интернэт хэрэглэгч нар хэд хэдэн төрлийн messenger программ хэрэглэдэг. Жишээ нь: Microsoft компаний MSN Messenger программ нь Hot-mail төвийн e-mail хаягны тусламжтай ажиллана.
Ажиллах зарчмын хувьд яг л Yahoo Messenger программтай адил текст бичих, ярих, дүрс харах, файл хавсралт хийх гээд бүгдийг хийж болно. Тус программыг Microsoft компаний вэб хуудасруу орж үнэгүй татан авч өөрийн компъютерт суулган ашиглана.
Skype  нь ерөнхийдөө дуу, дүрс дамжуулах талдаа нэлээд сайн. Гэхдээ мөн л Yahoo Messenger программтай адил текст бичих, ярих, дүрс харах, файл хавсралт хийх гээд бүгдийг хийнэ. http://www.skype.com хаягаар орж үнэгүй татан авч ашиглаж болно.
GoGo Messenger програм нь Монгол Контент компаний хийсэн Монгол messenger программ юм. Ажиллах зарчмын хувьд яг л Yahoo Messenger програмтай адилхан текст бичих, ярих, файл хавсралт хийх гээд бүгдийг хийж болно. Тус программыг http://www.gogo.mn хаягаар орж татан авч ашиглаж болно. Тус программ нь Монгол хэл дээр байгаа учир ашиглахад маш хялбар. Гэхдээ та дээрх вэб хаягаар орж хэрэглэгч болж ID хаяг шинээр нээх хэрэгтэй.