Wednesday, April 24, 2013

Lesson: Boot сектор

Хадгалах төхөөрөмж

{mosimage}
Өгөгдөлд хандалт хийх аргууд
Хоёрдогч хадгалах төхөөрөмжийг ярихын өмнө энэ төхөөрөмж нь хэрхэн
өгөгдөлд хандалт хийдэг тухай ярилцъя. Өгөгдөлд хандах хоёр төрөл байх
бөгөөд цуваа ба шууд гэсэн төрлүүд байна.

-    Цуваа хадгалалтын арга: Энэ нь өгөгдлүүд нь дарааллын дагуу (цагаан толгойн үсэг шиг) хадгалагддаг. Өөрөөр хэлбэл энд мэдээллийг хайхдаа дарааллын дагуу эхнээс нь хайсны дагуу олж авна. Жишээ нь: 8888-р ажилтныг хайхда 0001-ээс эхлээд 8888 хүртэл хайна. Энэхүү арга нь соронзон тууз ашигладаг тул бусад аргаа бодоход хямд. Гэвч авилаа өгөгдлийг хайхдаа эхнээс нь хайх тул хандалт нь удаан байна.
-    Шууд хандалттай арга: Компьютер нь хүссэн мэдээлэл рүүгээ үууд хандах арга юм. Кey field гэж нэрлэгдэх тусгай өгөгдөл хйагчаар өгөгдлийг олдог. Уг арга нь цуваа хандалтын аргыг бодоход илүү хурдан боловч арай үнэтэй байдаг.