Tuesday, November 27, 2012

Хичээл №11


Хичээл. №11. Microsoft Excel 2007 програмын тухай

Microsoft Office Excel 2007 програм нь Microsoft Оffice 2007 програмын нэг бүрэлдэхүүн бөгөөд хүснэгтэн мэдээлэл боловсруулахад  зориулагдсан. Ихэвчлэн санхүү, бүртгэл, тайлан баланс, тооцоонд ашигладаг мөн мэдээлийн санг үүсгэж түүн дээр ажиллах боломжтой. MS-Excel 2007 програмыг ашиглаж сурснаар тоон болон хүснэгтэн мэдээллийг боловсруулах, тэдгээрт математик болон статистикийн дүн шинжилгээ хийж төрөл бүрийн график байгуулна.
Microsoft Excel программын ажлын файлыг Book гэж нэрлэх ба xlsx гэсэн өргөтгөлтэйгээр хадгалагдана.
             Start\Programs\Microsoft office Excel 2007

Тус программын цонхны бүтэц командын хэрэглүүр ерөнхий командыг гүйцэтгэх үүрэг зэрэг нь өөрийн бүрэлдэхүүн болох Microsoft Word програмтай адил төстэй.
Ажлын хавтас
Ажлын файлыг ажлын хавтас гэнэ. Хэд хэдэн ажлын хуудастай ( Sheet) байж болно.Нэг ажлын хуудас нь 4096 багана, 1048576 мөр бүхий электрон хүснэгтээс тогтоно. Баганы A,B,C гэх мэт, харин мөрийг 1, 2,3 гэх мэт дугаарлана.
Ажлын хуудсыг бүрдүүлэгч хамгийн бага нэгж нь Cell буюу нүд юм. Нүдийг түүний оршиж байгаа багана, мөрийн дугаарыг ашиглан хаягладаг.
Нүдний хаягийг ашиглах 3 янзын арга байдаг.
 1.Харьцангуй хаяг: А9, S5,В25 нь өөр байрлалд өөрчлөгдөж байдаг.
2.Үнэмлэхүй хаяг: $A$9,$С$5,$B$25 нь өөр байрлалд үл өөрчлөгдөнө.
3.Нийлмэл хаяг: $A9, A$9,SС$5,$B25, B$25 нь дээрх хаягийг хослож хэрэглэсэн байна. –A$9 бичлэгийн хувьд баганын нэр өөрчлөгдөхгүй

Нүдийг тэмдэглэх
Хулганы заагч байрлах нүдийг идэвхтэй нүд гэх ба тус нүдний хаяг нь багана мөрийн дугаараар илэрхийлэгдэнэ. Идэвхитэй нүдэнд мэдээлэл шууд бичнэ. Тэгш өнцөгт хэлбэрт орших нүднүүдийг олонлогийн муж гэнэ. Мужийн эхлэх нүдний хаяг, төгсгөлийн нүдний хаягаар нь нэрлэж хаяглана. Жишээ нь: А3:F9 гэх мэт.

Нүдний мэдээллийг засварлах
Нүдэн дэх мэдээллийг засварлах 3 арга байна.
-Засварлах нүд дээр хоёр удаа товшилт хийнэ.
-F2  товч дарна
-Formula bar дээр хулганаар дарах байдлаар нүдэнд курсор оруулж тухайн мэдээллээ засварлана.
Нүд хооронд шилжих тохиолдолд сумтай товчлуур ба хулгана ашиглана.

 Нүдний мэдээллийг хуулах
Нүдэн дэх мэдээллийг хуулахдаа тухайн нүдний баруун доод буланд курсорыг байрлуулахад хулганы заагч тод хар нэмэх тэмдэг хэлбэртэй болно. Улмаар дараад чирэх замаар  мэдээллийг хялбар хуулж болно.
 
            Олон өгөгдөлтэй хүснэгтийг дугаарлах эсвэл нэг мэдээлэл олон нүдэнд ижил байхад дээрх хуулах үйлдлийг ашиглах нь нэн тохиромжтой. Мөн тооны хүрд, тэгш, сондгой дугаар гаргахад ашиглана.
           Ажлын хуудастай ажиллах
            Excel програм дээр шинэ баримт нээхэд анх 3 ажлын хуудас автоматаар байх бөгөөд та өөрийн хүссэнээрээ нэмэх хасах нэрийг солих үйлдэл хийж болно. Ажлын хуудасны нэр дээр хулганы баруун товчийг дарахад цэс гарч ирнэ.
 
Insert- Шинээр ажлын хуудас нэмж оруулах
Delete- Идэвхтэй ажлын хуудсыг устгах
Rename- Идэвхтэй ажлын хуудасны нэрийг солих
Move or Copy Идэвхтэй ажлын хуудсыг зөөх, хуулах
View Code Visual Basic программын код бичих хэсэгт орох
Protect Sheet Хамгаалалт хийх
Tab Color – Ажлын хуудасны  нэрийн суурь өнгө
Hide- Ажлын хуудсыг нуух
Unhide- Нуусан ажлын хуудсыг ил гаргах
Select All Sheets- Бүх хуудсыг идэвхжүүлэх

Хүснэгт байгуулах
            MS-Excel 2007 програмын ажлын хуудас нь маш том хэмжээний электрон хүснэгтээс тогтох бөгөөд та дурын  хүснэгт хийж түүнийгээ хэвлэх боломжтой. Хүснэгт нь ямар ч хэлбэр дизайнтай байж болно.

             Хүснэгтийг хүрээтэй болгох
            Тус програм дээр байгаа электрон хүснэгтийн хүрээ нь хэвлэхэд гардаггүй, цулгуй цагаан цаас гэж ойлгож болно. Тиймээс хэвлэхэд гарах ёстой шугам хүснэгтийн хүрээг  тодруулан байгуулах ёстой. Үүний тулд электрон хүснэгтээс хүснэгт болгох буюу хүрээг тодруулах мужийг тэмдэглээд Home бүлэг хэрэглүүрийн Borders командийгсонгож хүрээг дараах хэлбэрээр тодруулна.
 
Багана мөрийн хэмжээг өөрчлөх
Хүснэгтийн багана мөр нь тэр болгон   ижил хэмжээтэй байдаггүй. Ялангуяа хүснэгтийн толгой хэсэг нь стандарт бус байх шаардлага гардаг. Үүний тулд хоёр багана эсвэл хоёр мөрийн дугаарын зааг дээр хулганы заагч байрлуулахад хоёр тийш сумтай хэлбэр гарах бөгөөд тэр үед  хулганаа чирэх замаар багана эсвэл мөр хоорондын зайг ихэсгэх багасгах үйлдэл хийнэ. Хүрээний хэмжээг өөрчлөх үед  хулганы заагчийн дэргэд хэмжээ нь тоон утгаар илэрхийлэгдэн харагдана. 

  Нүдийг нэгтгэх
Аливаа хүснэгт нь стандарт бус нэг багана нь хоёр багана болж хуваагдах, эсвэл нэгтгэх шаардлага их гардаг. Нүд нэгтгэхдээ нэгтгэх гэж байгаа нүднүүдээ тэмдэглээд Homeбүлэг хэрэглүүрийн Alignmentхэсгийн Merge&Center  команд өгнө.

           





 


No comments:

Post a Comment